Төмөрзамын УЗ


Бидний Тухай

Улаанбаатар Төмөр Замын Улаан Загалмайн Хороо

УБТЗ-ын УЗХ нь анх 1956 онд анхан шатны 10 салбар хороо, 3000 гаруй гишүүнтэйгээр байгууллагдаж байсан бол одоо 12.000 гишүүд дэмжигчидтэй, 38 салбар Хороотойгоор Олон улсын Улаан загалмайн үндсэн зарчим, үзэл санаа, Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг хэрэгжүүлэн, МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хууль, Донорын тухай хууль, МУЗН-ийн дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар зангилаанаас Замын-Үүд зангилаа хүртэлх 1800 км төмөр зам дагуу 17 зангилаа, өртөө, 40 гаруй байгууллагын 15.000 төмөр замчид, тэдний гэр бүлийн 60.000 иргэдийн дунд хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байна.
Тус Хороо нь ажлын албаны 8 ажилтан, Удирдах зөвлөлийн 9, Санхүүгийн комиссын 3 гишүүн, Ивээн тэтгэгч онцгой гишүүн 110, Гишүүн байгууллага 46, Хүндэт донор 75, Сайн дурын идэвхтэн 1000, Анхан шатны хорооны дарга 38, нарийн бичгийн дарга 38, Сайн дурын идэвхтэний зөвлөл, Донорын зөвлөл, Ахмадын зөвлөл, Залуу Улаан Загалмайчдын зөвлөл, Анхны тусламжийн Клубын бүрэлдхүүнтэйгээр ажиллаж байна.